Цэцгэн дагина

Гэгээ татуулж чи минь мишээгээд
Урьхан хавраар наддаа ирлээ
Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрээд
Сарнайн цэцэрлэгт учирлаа чамтайгаа
Сайхан чи минь цэцэгсийн дагина юм даа
Саруул орчлонд ирсэн үлгэрийн гүнж юм даа

Ханийн дээд чиний минь сэтгэлийг
Тосон тосон цэцгүүд дэлгэрлээ
Хайрын шүүдэр мөнхийн рашааныг
Алган дээрээс чинь уулаа хайрт минь

Хөнгөхөн нулимсны ягаахан дэлбээг
Зөөлөн зөөлөн таалах юм даа
Үүрийн шөнөөр саран мандах шиг
Гэр дүүрэн гэрэлтэх юм даа

Facebook Twitter Google Plus