Ханан сүлжээ нэхээс

Цагаан өнгийн торгондоо
Цасыг будруулж нэхлээ дээ
Чамайг намайг танилцуулсан
Чандаган гурван сартай
Өвлийг бодож нэхлээ дээ
Цэнхэр өнгийн торгондоо
Цэцэг ургуулж нэхлээ дээ хө хө
Чамайг намайг эрхлүүлсэн
Чацуу гурван сартай
Хаврыг бодож нэхлээ дээ хө хө

Facebook Twitter Google Plus