Ээжийн минь цай

Аагтай шаргал цайгаа самарсан
Ээжийн минь дүр нь дандаа тодхондоо
Ийм дүр нь надад буухлаараа
Миний сэтгэлд гэрэл татах юм аа

Дх: Ээжийнхээ цайг амтлан амталхад
Энэ л миний жаргал тэр шүү дээ ээж минь дээ

Цайны дээжээ өргөөд орохдоо
Ээжийн минь сэтгэл нэг л тэнүүн дээ
Ийм дүр нь тэнүүн байхлаараа
Бурууг үргээж буяныг дуудна даа

Дх: Ээжийнхээ цайг амтлан амталхад
Энэ л миний жаргал тэр шүү дээ ээж минь дээ

Цайгаа дүүргээд аягалан барихдаа
Цайлган сэтгэл нь түүндээ шингэж дээ
Ийм л сэтгэл шингэсэн болохоороо
Цаанаа хамгийн учрал ерөөлтэй дээ

Дх: Ээжийнхээ цайг амтлан амталхад
Энэ л миний жаргал тэр шүү дээ ээж минь дээ

Facebook Twitter Google Plus