Зүрх чамруу

Дурласан би чинийхээ энхрийхэн харцанд

Хорогдсон миний зүрх чинийхээ дэргэд

Зөрөөд өнгөрөх тавилан биднийг төөрүүлээгүй

Хүрээд ирсэн хайр минь

Учирсан би анх чамтайгаа өвлийн цаснаар

Уулзах бүртээ нууцлаг сайханд чинь татагдсаан

Хайрлаж учирсан бидэн хоёрын дурлал

Хоног өдрүүдийн минь жаргал

Дахилт

Зөөлөн зөөлөн цасан хаялна

Зөвхөн миний уруул дээр хайлна

Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялаад

Халуухан зүрх минь чамруу

Нартай бас цастай өвлийн намуухан өдөр

Хайр дүүрэн сэтгэл чамайг зорьж ирсэн

Намайг чамайг догдлуулсан энэхэн учрал

Ариухан хайрын минь эхлэл

 

Зөөлөн зөөлөн цасан хаялна

Зөвхөн миний уруул дээр хайлна

Уулзах мөчөө хүлээж суухдаа дуу аялаад

Халуухан зүрх минь чамруу2

Facebook Twitter Google Plus