Дурсамж

Жигүүртэй юм шиг залуу насны

Жинхэнэ боловч гэнэн хайр

Алсаа бодоогүй чи бидэн хоёрын

Амьдрал болоогүй гэнэхэн учрал

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Хотол өргөн хорвоо дээр

Хоёулхнаа юм шиг санагдана

Учирсан жаргалаа үүрдийн мөнхөд бодоод

Уяран баясаж явсан мөчүүд

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Жигүүртэй юм шиг залуу насны

Жинхэнэ боловч гэнэн хайр

Алсаа бодоогүй чи бидэн хоёрын

Амьдрал болоогүй гэнэхэн учрал

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно

Facebook Twitter Google Plus