Монгол дууны караоке сайтад тавтай морилно уу

Юуны өмнө манай сайтад зочилсон хэрэглэгч танд талархал илэрхийлье.

Монгол их гүрний олон зууны туршид өв уламжлуулан дуулагдаж, хөгжиж, шинэчлэгдэж ирсэн аялгуу сайхан дуунуудыг хүргэх зорилгоор чадан ядан энэ вэб хуудсыг бүтээхийг зорилоо. Аливаа шинээр хийгдэж буй зүйлд алдаа оноо аль нь ч байдаг тул эрхэм та өөрийн санал бодол, шүүмжлэлээ илэн далангуй бидэнд чин сэтгэлээсээ ирүүлэхийг хүсэж байна.

Энэхүү сайтын эрхэм зорилгуудын нэг нь ардын сайхан дуунуудаасаа суралцах, хойч үедээ түүчээлэн хүргэх бөгөөд нутаг нутгийн яс үндэстний дуунуудыг ихээр оруулахыг зорьж байгаа билээ. Иймд та бүхэн өөрсдийн мэддэг ардын дуунуудыг олон түмэнд хүргэхэд хамтарч ажиллана гэж найдаж байна.

Мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг караоке хэлбэрээр www.karaoke.mn сайтаар дамжуулан сонсогч түмэндээ хүргэхэд манай үүд хаалга байнга таны өмнө нээлттэй байх болно.

Ингээд удтал нуршсаны эцэст гадаадад амьдарч суугаа элэг нэг ахан дүүс, гэртээ амралтаа эдэлж суугаа настан буурлууд, хөдөө орон нутагт хөдөлмөрлөж буй ажилсаг түмэн минь, нийслэл хотдоо стресстэй ч гэсэн эрхэм мөрөөдлөөр дүүрэн байгаа Монголчууд та бүхэндээ түр ч болов сайхан дуугаар алжаалаа тайлж тухлан саатахыг хүслээ.


Таныг хүндэтгэсэн

Sak karaoke studio