To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Миний Улаанбаатар

Эрх чөлөөгөө тунхаглаад
Эх орноо мандуулсан
Энхрий Монгол түмний минь
Энгэрийн алтан өлгий
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд гэрэлтэн бий
Азийн өргөн цээжинд
Үүрийн цолмон шиг гэрэлтсэн
Ард түмний минь заяанд
Үдийн нар шиг эвээсэн
Мишээсэн дагина шиг
Миний Улаабаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд гэрэлтэн бий
Өндөр хүчдэлийн шон дагуулж
Өргөө гэрүүд нүүсээр байна
Дөрвөн ууландаа сүндэрлэж байна
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд гэрэлтэн бий
Үүлгүй цэлмэг тэнгэрийн
Нар шиг сайхан хотод минь
Намба төрх цогцолж байна
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд гэрэлтэн бий

Facebook Twitter Google Plus