To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Том болж дээ миний хүү

Ход ход ход ход ход инээгээд
Хоёр гурав гишгэлээд
Хөөр баяр болох юм
Хөлд орж дээ миний хүү

Тонгос тонгос тонгос хийгээд
Тойрон тойрон эргэлдээд
Дуулж бүжиглээд баясах юм
Хэлд орж дээ миний хүү

Товор товор товор алхлаад
Тоодог тоодог тоодог гүйгээд
Тосоод урдаас ирэх юм
Том болж дээ миний хүү

Facebook Twitter Google Plus