To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Алсаас дуулах дуу

Мянган газрын зэрэглээ байнаа
Мяралзан мяралзан эрхлээд байнаа
Мянган уулс түмэн усыг давууланхан
Мөрөөдлийн дуугаа чамдаа дуулъя аа

Харьхан газрын тэртээ байлаа ч
Хайрлан хайрлан ширтээд байнаа
Харанхуй шөнө гэгээн өдрийн алинд ч
Хайрын дуугаа чамдаан дуулъя аа
Дахилт:
Эх орныхоо итгэлийг биелүүлж
Эрхэм сайн сураарай чи минь
Эргээд ирэх баярт өдрийг чинь
Эндээс би чинь хүлээнхэн дуугаа дуулнаа
Дуугаа дуулнаа

Уртхан газрын холбоо байнаа
Учран золгохын болзоо байнаа
Улирах хугацаа угтах ирээдүйн алинд ч
Уянгын дуугаа чамдаа дуулъя аа

Facebook Twitter Google Plus