To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ээжийн бүүвэйтэй хорвоо

Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Бүүвэй бүүвэй эх дэлхий бүүвэй гэж дуулна
Бүгдийг ээж минь үүрээд дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Үүрд ийм бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй

Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ багтаагаад
Бүүвэй бүүвэй хөх тэнгэр бүүвэй гэ дуулна
Учралт ээж минь үүрээд тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй

Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаана
Бүүвэй бүүвэй энэ хорвоо бүүвэй гэж дуулна
Энрэлт ээж минь үүрээд хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй

Facebook Twitter Google Plus