To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Босоо хийморьтой эр хүн

Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан

Зэргэлээ хатирсан талдаа хангал булгиулж аарахсан

Зовхи нь өөдөө Монголынхоо

Нүүдэлч удмын үр сад билээ бид

Зоргоор амьдрах хорвоодоо

босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Танан цагаан гэртээ хойморь дүүргэн налайсан

Тагнайд уусам айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн

Зовхи нь өөдөө Монголынхоо

Нүүдэлч удмын үр сад билээ бид

Зоргоор амьдрах хорвоодоо

Босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо

Өнийн цэнхэр говио уртын дуугаар аргадсан

Зовхи нь өөдөө Монголынхоо

Нүүдэлч удмын үр сад билээ бид

Зоргоор амьдрах хорвоодоо

Босоо хийморьтой эр хүн

Эр хүн билээ би

Зовхи нь өөдөө Монголынхоо

Нүүдэлч удмын үр сад билээ бид

Зоргоор амьдрах хорвоодоо

Босоо хийморьтой эр хүн

Эр хүн билээ би

Facebook Twitter Google Plus