Мөрөөдлийн мөнгөн хонх

Цэлгэр хаврын гэгээн өдрүүд
Чи бидэнд даанч уянгатай
Хүүхэд насаа сургуульдаа орхиод
Хүслийн харгуйгаа даллахад минь

Намайгаа дуудан дуудсан
Нандин эрднийн эгшигтэй
Мөнгөн хонхны дуу
Мөрөөдөл хүслийн минь дуу

Чамайгаа үүрд дурсанхан
Чамтайгаа явахад
Чин хүслийн минь зам гэрэлтэнэ

Арван хаврын найртай өдрүүд
Анд бидэнд даанч уянгатай
Ариун сэтгэлээ ангидаа үлдээж
Амьдрал үйлсээ зориход минь

Facebook Twitter Google Plus