Цахирын уулс

Ар өврийн цайдам бэлчээрт нь
Адуу мал нь тайван идээшилсэн
Айл саахалтын цагаан өргөөнд нь
Айраг найрын дуу эгшиглэсэн
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь
Буурал дээдсийн ариун бишрэлд
Буяныг тогтоож үүрл тахисан
Ураг төрлийн өргөн хүндлэлд
Улаан сахиус нь мөнхөд оршсон
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь
Идэр есийн хүтэн жавраар
Ихэмсэг болоод намбалаг налайсан
Энгэр нартай дулаан нөмөрт нь
Эгэл түмэн амьдран жаргасан
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь
Facebook Twitter Google Plus