Гүнж тогоруу

Дорноос мандсан наран тогоруу 
Доголон нулимс унагалаа чи минь 
Навчис будантаж гуниг ивэлдэгсэн 
Наран эрт буцаж дээ хорвоо минь
Гэрэлтэй насны гvнж тогоруу 
Гэгээн залуу хайр минь баяртай 
Дэндvv дэндvvхэн дурласан юмсан даа 
Дээлийнхээ энгэрт нулимстай vдье дээ
Өмнөөс хөөрсөн саран тогоруу 
Өнчин ганганаа нисгэлээ чи минь 
Салхин эзгvйрч намар ирдэгсэн 
Саран эрт холдож дээ хорвоо минь 

Гэрэлтэй насны гvнж тогоруу 
Гэгээн залуу хайр минь баяртай 
Дэндvv дэндvvхэн дурласан юмсан даа 
Дээлийнхээ энгэрт нулимстай vдье дээ
Зvрхнээс ниссэн цэн тогоруу 
Зvvдэн бодлыг аргадлаа чи минь 
Шvvдэр солонгорч хяруу унадагсан 
Цacaн эрт наашилжээ хорвоо минь 

Гэрэлтэй насны гvнж тогоруу 
Гэгээн залуу хайр минь баяртай 
Дэндvv дэндvvхэн дурласан юмсан даа 
Дээлийнхээ энгэрт нулимстай vдье дээ

Facebook Twitter Google Plus