Ханьдаа дуулъя

Хайртай гэдэг үгийг хэнээс ч юм бэ сонсчихоод
Хань минь чамайгаа гомдоож буруу харж хэвтэх вий дээ
Чамаас хэрсүүхэн нэгэнд нь сэтгэлээ сэм алдчихаад
Чанасан цайгүй гиюүрч хүйт даан гунин суух вий дээ
Сарны бүүдгэр туяанд амрагийн болзоонд мансуурч
Сална гэж хэлчихээд харилцуураа шүүрэх вий дээ
Ээдрээ сүлбээ зохион бухимдал гарган дэрлэн хоночихоод
Элэг бүтэнээ хагаслаж хар шөнөөр уйлан суух вий дээ
Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад
Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач
Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол
Салхи даган жиндэн өтөлнө
Хорвоод ганцхан чамдаа хайртай гэдэгээ би дахин хэлье
Хонгор минь чи намайг ямар ч үед бүү явуул
Хархан нүдэт хүүгээ тэврэн байж би чамаасаа гуйя
Хамгийн жаргалтай өдрөө дурсан байж наддаа итгээч
Амлаж байсан үгийг минь уйлуулан байж хэлүүл
Анх надтай гэрлэхдээ хайртай байсан уу гэж асуу
Үрийнхээ төлөө чи минь намайг нэг л удаа уучил
Үнэний заяа чамд ханийг чинь буцааж өгнө өө
Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад
Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач
Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол
Салхи даган жиндэн өтөлнө
Хань минь чи тийм цаг ирвэл дэндүү хайр итгэлийг минь санаад
Халуухан нөмрөөсөө намайг буцаахаа азнаач
Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ л дэргэдээс холдвол
Салхи даган жиндэн өтөлнө

Facebook Twitter Google Plus