Дайчин нөхрийн дуу

Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү?
Дууны ая хангинасан
Найрын дуунд танилцаагүй юм
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрөөд
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болоод
Цэгц журмын нөхөр болсон юм
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү?
Дарийн утаа цуг үнэрлэж
Харийн манхан хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь адил өнгөрлөө
Эргүүлж явсан сэлэмнээс маань
Энхийн салхи сэнгэнэсэн юм
Энхийн салхины тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дархан хотын барилга дээр үү?
Торгон хилийн зааг дээр үү?
Дараа нь би цэргээс харагдаж
Дайчин нөхөр минь үлдсэн юм
Манаа хүртэл үдэж өгөөд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил зам маань салсангүй
Харин тэгэхэд л нэг нийлсэнгүй
Энгийн, цэргийн гэвч хамтдаа
Эх орны төлөө манаандаа,
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дархан хотын барилга дээр үү?
Торгон хилийн зааг дээр үү?

Facebook Twitter Google Plus