Зуслангийн уянга

Зүйл зүйлийн цэцэг хуар нь хө

Зүлгээ дагаад ургаа юу  даа хө

Зүйтэй төрсөн чи минь хө

Зүрхээ дагаад учраа юу даа хө

 

Хайтан ягаан цэцэг хуар нь хө

Хангайгаа дагаад ургаа юу даа хө

Хайртай төрсөн чи минь хө

Хайраа дагаад учраа юу даа хө

 

Хүжийн үнэртэй цэцэг хуар нь хө

Хүрээ дагаад ургаа юу даа хө

Хүний жаалхан чи минь хө

Хүслээ дагаад учраа юу даа хө

Хүний жаалхан чи минь хө

Хүслээ дагаад учраа юу даа хө

Facebook Twitter Google Plus