Зулзаган цагаан хус

Зулзаган цагаан хус нь ээ хө

Зулай шүргэн ганхана хө

Зул шиг ганьхан амраг минь

Зүрхэн дунд минь шивнэнэ хө

Цалин мөнгөн шугуй нь хө

Цалгих гол шиг шуугинаа хө

Цайлган сэтгэлт амраг минь

Зүүдэн дунд минь гунханаа хө

Төгөл хусны дотор нь хө

Төгс гоолиг ч байдаг аа хө

Түмэн олны дотроос хө

Түшсэн амрагаа гэдэг ээ би

Түмэн олны дотроос хө

Түшсэн амрагаа гэдэг ээ би

Facebook Twitter Google Plus