Сайн байна уу ээжээ

Сайн байна уу ээжээ

Саравчилж харсаар сууна уу

Сайхан цайныхаа дээжээр

Цацлаа өргөсөөр байна уу

Хүү чинь сайн

Хүү чинь мэнд

Эрдэмд шамдан

Эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эсэн мэнд явна

Сайн байна уу ээжээ

Саравчилж харсаар сууна уу

Саахалт айлын эмээд

Сайрхаж хүүгээ магтана уу

Хүү чинь сайн

Хүү чинь мэнд

Эрдэмд шамдан

Эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эсэн мэнд явна

Сайн байна уу ээжээ

Саравчилж харсаар сууна уу

Үлдээсэн хацраа үнсэхээр

Өдөр хоногийг тоолов уу

Хүү чинь сайн

Хүү чинь мэнд

Эрдэмд шамдан

Эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эсэн мэнд явна

Сайн байна уу ээжээ

Саравчилж харсаар сууна уу

Суман цагаан онгоцоор

Шуугиулаад мөдхөн очно

Хүү чинь сайн

Хүү чинь мэнд

Эрдэмд шамдан

Эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эрхэм сайн явна

Хүү чинь сайн

Хүү чинь мэнд

Эрдэмд шамдан

Эх орноо хамгаалж

Эр цэргийн албанд

Эрхэм сайн явна

 

Facebook Twitter Google Plus