Сайхан хангайн буга

Сайхан хангайн буга нь ээ

Салаагаа дамжаад урамдана

Самган буурал ээжийгээ

Санах тусам дурсана даа

Улаан халзан буга нь ээ

Уулыг дамжаад урамдана

Уяхан сэтгэлт ээжийгээ

Удах тусам дурсана даа

Хар халзан буга нь ээ

Хадыг дамжин урамдана

Хайртай буурал ээжийгээ

Харах тусам дурсана даа

Хайртай буурал ээжийгээ

Харах тусам дурсана даа

Харах тусам дурсана даа

Facebook Twitter Google Plus