To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хар нүдэн бүсгүй

Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хээр талын хэнзхэн сарнай

Хэний ч хүүгийн хайрыг булаасан

Хэнзхэн соёолох ганган сарнай

Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай

Онгон хилийн хар нүдэн бүсгүй

Онгод бадраах хайрын сарнай

Олон эрсийн хүндлэл хүлээсэн

Орчлонгийн сайхан хүн сарнай

Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай

Дархан хилийн хар нүдэн бүсгүй

Даруухан төрсөн хайрын сарнай

Далдын мөрөөдлийг зүрхэнд үерлүүлсэн

Даамай хайрын зул сарнай

Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай

Аа аа аа аа

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай

Facebook Twitter Google Plus