To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хайр татсан бүсгүй

Жавхаалаг жавхаалаг чиний минь

Жаргалтай алаг нүд чинь тогтон ядан тормолзоно

Хасын сайхан царай чинь туяа татан мишээхэд

Халгих зүрхний үгаас хайр намайг гийгүүлнэ гийгүүлнэ

Хайртай шүү чамдаа би

Хатан зүрхний хань минь ээ

Аальхан шүү наддаа чи

Амраг сэтгэлийн гэгээ минь гэгээ минь ээ

Цовоолог цовоолог чиний минь

Цоглог алаг нүд чинь намжир гоо талимаарна

Өөлөхийн аргагүй царайнаас чинь оч гэрэлтэн ширтэхэд

Өр зүрхний үгаас хайр намайг гийгүүлнэ гийгүүлнэ

Хайртай шүү чамдаа би

Хатан зүрхний хань минь ээ

Аальхан шүү наддаа чи

Амраг сэтгэлийн гэгээ минь гэгээ минь ээ

Энхрийхэн энхрийхэн чиний минь

Эрх танхил ааль чинь сэтгэл гижигдэн баясаана

Намбалаг дөлгөөн царайнаас чинь нар гэрэлтэн ширтэхэд

Намуун дулаан аялгуу зүрхэн чанадаас эгшиглэнэ эгшиглэнэ дээ

Хайртай шүү чамдаа би

Хатан зүрхний хань минь ээ

Аальхан шүү наддаа чи

Амраг сэтгэлийн гэгээ минь гэгээ минь ээ

Аальхан шүү наддаа чи

Амраг сэтгэлийн гэгээ минь гэгээ минь ээ

Facebook Twitter Google Plus