Дэглий цагаан уул

Дэглий цагаан уул минь

Дэлхийд ганцхан

байдаг уул минь дээ

Дэргэд суугаа та минь

Наддаан ганцхан

сэтгэлийн хань минь дээ

Дэргэд суугаа та минь

Наддаан ганцхан

сэтгэлийн хань минь дээ

Онгон дэглий уул минь

Орчлонд ганцхан байдаг

уул минь дээ

Олны дундаас та минь

Наддаан ганцхан зүүдний

хань минь дээ

Олны дундаас та минь

Наддаан ганцхан зүүдний

хань минь дээ

Хустай цагаан уул минь

Хорвоод ганцхан байдаг

уул минь дээ

Хойморт заларсан та минь

Наддаан ганцхан заяаны

хань минь дээ

Хойморт заларсан та минь

Наддаан ганцхан заяаны

хань минь дээ

Facebook Twitter Google Plus