To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хүрээ байшин

Хүрээ юу байшингийн ялгуун өрөө нь

Хуучир шанз нь амраглаад байна даа хө

Хөдөө төрсөн хөөрхөн бүсгүй

Хөг аялгуу нь намилзаад байна ай юу хө

Идээний юу дээж нь ширээ дүүрэхэд

Эрхэмсэг төрхүүд тодроод байна хө

Эрвээхэй нартад тормолзоод ирэхэд

Инээмсэглэл баясал бялхаад байна ай юу хө

Жүнзтэй юу архийгээ шимэнхэн суухад

Зүүдний орчлонд амилаад байна хө

Зүггүй холоос зүрх гижигдсэн

Зүүдэнд аялгуу намилзаад байна ай юу хө

Балтай юу архийгээ балганхан суухад

Бачимхан өрөөнд тавираад байна хө

Байгаа орчиндоо сэтгэл таацаад

Багынхаа явдлыг дурсаад байна ай юу хө

Сартай юу цонхыгоо наланхан зогсоход

Санаа юу бодол нь сүүмэлзээд байна хө

Сарын газраас сүүмэлзэж ирсэн

Сайхан нутгаа санагалзаад байна ай юу хө

Хүрээ юу хотынхоо найланхай аальд нь

Хөдөөний сэтгэл хөвөлзөөд байна хө

Хүний дээвэрт төрсөн тавилан

Хорвоогийн явдал хөшөлдөөд байна ай юу хө

 

Facebook Twitter Google Plus