To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Санаандгүй учирсан дурлал

Санаандгүй учраад дурлачих юм гэж
Санасангүй бодсонгүй зүүдэлсэнгүй
Салхинд хийсгээд ирчих юм
Сар шиг мөнхрөөд гийчих юм
Дуунд чи харин аялгуу нь байдаг аа
Далай чи ганцхан сувд нь байдаг аа
Хөгжимд чи харин эгшиг нь болдог оо
Хаварт чи эрхэлж яргуй нь болдог

Санаандгүй учраад дурлачих юм гэж
Санасангүй бодсонгүй зүүдэлсэнгүй

Гэнэхэн уулзаад хайрлачих юм гэж
Гэмшисэнгүй харамссангүй уярчихлаа
Бороо шиг шиврээд зогссонгүй
Цас шиг будраад уналаа хөө
Дуунд чи харин аялгуу нь байдаг аа
Далай чи ганцхан сувд нь байдаг аа
Хөгжимд чи харин эгшиг нь болдог оо
Хаварт чи эрхэлж яргуй нь болдог

Facebook Twitter Google Plus