Нартад ганцхан

Хан тэнгэрийн дагина минь дээ
Хааяа ч гэсэн зүүдэнд ирээч
Хамаг сайхан дурсамжаа хөглөөд
Хаврын шөнийг үдэж хонооч
Хүсэл хүслээ дагаад
Хүний л хорвоод ханьсан жаргамаар
Хясал бүхнийг даваад
Харийн нутгаас ч хайрлан хайрламаар
Өө өө өө өө
Өө өө өө өө
Нартад ганцхан түшиг минь дээ
Намрын сараар зориод ирээч 
Нандин бүхнийг надад үлдээгээд
Нуурын шувууд шиг эрхэлж өнжөөч
Хүсэл хүслээ дагаад
Хүний л хорвоод ханьсан жаргамаар
Хясал бүхнийг даваад
Харийн нутгаас ч хайрлан хайрламаар
Өө өө өө өө
Өө өө өө өө             
Хоног өдрийн мөрөөдөл минь дээ
Холдох эрхгүй хүсэл болооч
Хорвоо дэлхийн сайхныг мэдрээд
Холын тэртээд  угтаж тосооч
Хүсэл хүслээ дагаад
Хүний л хорвоод ханьсан жаргамаар
Хясал бүхнийг даваад
Харийн нутгаас ч хайрлан хайрламаар
Өө өө өө өө
Өө өө өө өө
Өө өө өө өө
Өө өө өө өө
Facebook Twitter Google Plus