To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Чамайг би үгүйлнэ

Үзээд дурласан учрал гэж би чамайгаа үгүйлнэ
Үгээ хэлж амжаагүй ч би чамайгаа үгүйлнэ
Үүр шөнийн заагаар ч би чамайг үгүйлнэ
Үргэлж сэтгэлд уяатай ч чамайг би үгүйлнээ
 
Чамайгаа хүсэн мөрөөдөж үгүйлнэ
Чамайгаа би хүнээс сураглаж үгүйлнэ
Чамайгаа би хойчоо барагдтал үгүйлнэ
Чамайгаа би голоо тасартал үгүйлнэ
 
Үеийн нөхөдтэй суухдаа ч  би чамайгаа үгүйлнэ
Үнэнч биш гэж ятгасан ч би чамайгаа үгүйлнэ
Уулзаад зогсож байхдаа ч би чамайг үгүйлнээ
Ухаангүй үнсэж таалахдаа чамайг үгүйлнэ
Facebook Twitter Google Plus