Янаг цэцэг

Салхинд согтон найган дэлбээлсэн 
Сайхан үнэрт янаг цэцгийг 
Сэмхэн ширтэх чамдаа зориулж 
Сэтгэл догдлон бэлэглэж билээ 
Миний бэлэглэсэн янаг цэцгийг
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи
Хоромхон зуур болоод өнгөрсөн
Хачин зангийг чинь би ойлогсонгүй
Ховорхон цэцгийг минь чи таалаагүй ч
Хонгор чамаасаа би хагацахгүй
Миний бэлэглэсэн янаг цэцгийг
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи
Хоромхон зуур болоод өнгөрсөн
Хачин зангийг чинь би ойлогсонгүй
Ховорхон цэцгийг минь чи таалаагүй ч
Хонгор чамаасаа би хагацахгүй
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи
Мэдсээр байж чи авсангүй
Мөрөөдөж дурлаж явсан сэтгэлд минь
Мөнхийн гуниглал орхилоо чи

Facebook Twitter Google Plus