To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Нутгийн танхил бүсгүй

Мойл хархан нүдээрээ инээж
Мөрөөдөл даллах энхрий минь ээ
Нууцхан хайраа шивнэмээр
Нутгийн танхил бүсгүй еэ

Дэлбээгээ нээсэн цэцэг шиг
Дэрвэж ургасан сормуус дээр чинь
Хээрийн гоёхон эрвээхэй
Буугаад нисэв үү амраг минь дээ

Хорголжин нүдээрээ инээж
Хайр дуудах ангирхан минь ээ
Учрах тусам хоргодсон
Унаган нутгийн бүсгүй еэ

Дэлбээгээ нээсэн цэцэг шиг
Дэрвэж ургасан сормуус дээр чинь
Хээрийн гоёхон эрвээхэй
Дурлаад өнжив үү амраг минь дээ

Хээнцэр чамин гоёлгүй
Харцнаас гэрэлтсэн хайр минь ээ
Ханийн хайрыг амламаар
Хатан заяатай бүсгүй еэ

Facebook Twitter Google Plus