Нандин шүтээн

Хүүе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч
Хүрэх газраа би хурдан очмооргүй байна
Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна
Үгүй ээ энэ бол хайр биш байсан
Хамаг үнэнээ өөрт чинь би ярьмаар байна
Харин өөр хүнд хэзээ ч бүү хэлээрэй
Үүрдийн биш зуурдын шөнийн жаргалаар
Үнэнч түүнийгээ би хуурсан

Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө
Нуусан нулимс чинь нүдэнд чинь биш хагацалыг үдсэнд
Намайг урваж буцахаас аварч өршөө нандин шүтээн

Тэр нэг дурлал намайг дахин бүү хөглөөч
Тэгтлээ чамайг би зовоомооргүй байна
Уучилж чадах хайрын тэр сэтгэлийг чинь
Урт биш жаргалаар сольчихлоо

Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө
Нуусан нулимс чинь нүдэнд чинь биш хагцалыг үдсэнд
Намайг урваж буцахаас аварч өршөө шүтээн минь

Намайг өршөө нандин шүтээн
Нандин шүтээн намайг өршөө
Нуусан нулимс чинь нүдэнд чинь биш хагцалыг үдсэнд
Намайг урваж буцахаас аварч өршөө

Facebook Twitter Google Plus