Бүсгүй чамдаа

Дэнжийн эрвээхэй шиг аальхан зантай
Дэргэд нь баймаар бүсгүй еэ чи
Дэрэм дэрмийн сондор унагаагүй
Дэндүү л хайрын алдрай минь дээ

Аяа миний хайрын охь
Алаг зүрхний уяа минь
Аяа миний сэтгэлийн охь
Амин зүрхний уяа минь

Тэнгэрийн шувуухай шиг танхилхан гоо
Тэврэнхэн жаргамаар бүсгүй еэ чи
Ашдын харгуйд минь гэгээ нэмсэн
Анхны хайрын наран минь дээ

Нугын цэцэгс шиг ялдамхан
Налан суумаар бүсгүй еэ чи
Нойрон дунд минь зүүд чимсэн
Нууцхан хайрын энгэр минь дээ

Facebook Twitter Google Plus