Амин хэлхээ

Гэрэлт орчлонд мэндлэхдээ
Гэгээн дүрийг нь харлаа
Рашаан сүүг нь амсахдаа
Амилж буйгаа мэдэрлээ мэдэрлээ

Буян заяаг нь өвлөе дөө
Өнөр ачийг нь хариулах юмсан

Саалийн үнэр шингэсэн
Сайхан үнэрт нь тайвширлаа
Санаж тэврэх энгэрт нь
Насан туршдаа жаргалаа жаргалаа

Мяндсан зөөлөн бүүвэйнд нь
Мартахын аргагүй амарлаа
Дэнтэй дунтай орчлондоо
Тэмцэх ухааныг хайрлалаа хайрлалаа

Facebook Twitter Google Plus