Аав нутаг хоёр

Эрин уулынхаа хормойдоо
Эрхэлж би чинь өслөө дөө
Эгэл сайхан аавтайгаа
Зүүдэндээ би учирч явах юм аа
Амин зүрхнээс уяатай
Аав л нутаг хоёр минь
Ай ай ай хө
Аав л нутаг хоёр минь
Үдшийн цэнхэрхэн аялгуундаа
Үлгэр шивнэх саран гол минь дээ
Үс минь буурал болсон ч
Үргэлж бодогдох аав минь

Эцэг дээдсээсээ шүтээнтэй
Шанх нутгийн уулс минь дээ
Ирээд буцдаг хорвоо дээр
Эргэж олдохгүй аав минь

Facebook Twitter Google Plus