To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бэхэн цэнхэр өдрүүд

Дэрвэн дэрвэн ижилдсэн
Дэгдээхэй балчир он жилүүд минь баяртай
Дарвин дарвин шуугисан
Даан чиг гэгээхэн нас минь баяртай
Сурахын хүслээр жигүүрлэсэн
Билгийн саарал өргөө минь
Сурагч насаараа гоёсон бэхэн цэнхэр өдрүүд минь баяртай
Дурсамж дүүрэн дэвтэртэй сүүлчийн хонхны дуу цангинаад
Дурсгалт зургийн цомогтой сүүдэргүй инээд цалгилаад
Ай миний бэхэн цэнхэр өдрүүд
Аялгуу дүүрэн сурагч нас минь баяртай

Анхны гэнэхэн хайр эмзэг ариухан дурлал минь баяртай
Амьдралд яаран тэмүүлсэн итгэлт цагаахан мөрөөдөл минь баяртай
Хаврын цэцэгс шиг өссөн ангийн олон нөхөд минь
Намрын шувууд шиг ижилдсэн нэгэн үеийн андууд минь баяртай
Дурсамж дүүрэн дэвтэртэй сүүлчийн хонхны дуу цангинаад
Дурсгалт зургийн цомогтой сүүдэргүй инээд цалгилаад
Ай миний бэхэн цэнхэр өдрүүд
Аялгуу дүүрэн сурагч нас минь баяртай

Facebook Twitter Google Plus