Караоке түүх

Караоке нь 40 жилийн түүхтэй ба Япон улсад анхлан үүсжээ. Япон хэлний "кара" буюу хоосон, "оке" буюу оркестр гэсэн үгнээс гаралтай аж. Товчилбол хоосон оркестр гэсэн утгыг илэрхийлдэг.

Япон улсад кафе, рестораны үйлчлүүлэгчид амьд хөгжимтэй дуулах зэрэг цэнгээнт арга хэмжээ бий болсон байсан. Ихэнх тохиолдолтой адилаар эрэлт нь нийлүүлэлтийг бий болгожээ.
70-аад оны эхээр японы нэг кафе үйлчлүүлэгчид Дайсуке Иноуэ гэгч дуучны дуунуудын оркестрын бичлэгийг хийлгүүлж өөр газар өөр цагт дуулж байхаар гуйжээ. Дуучинд энэ санаа таалагдаж караоке анхлан гаргаж эхэлжээ. Ингэж караокегийн түүх эхэлсэн юм.
Дайсуке анхны караоке-автомат бүтээж, энэ нь мөнгөөр хөгжим тоглодог магнитофон хэлбэртэй байж. Тийм автоматууд цаашид зочид буудал, ресторан гэх мэт цэнгээнт үйл ажиллагаа явуулдаг газруудад түрээслэгдсэн.
Үндсэндээ 2 төрлийн дуулах хэлбэртэй, нэг нь нийтээрээ дуулах, нөгөө нь жижиг өрөөнүүдэд бага тооны хүмүүст зориулж дуулдаг байжээ.
Анхандаа энэ нь өртөг ихтэй байсан. Нэг дуу дуулах үнэ нь кафе-д хоёр удаа хоол идэх мөнгөтэй адил байв. Өнөөдөр ч гэсэн дуу дуулах дуртай хүмүүсийн хувьд караоке-н тийм ч хямд байдаггүй.

Хүмүүс ажлын ачааллаа тайлах, хамт олноороо цэнгэх, хүмүүсийн өөр хоорондоо танилцах зэрэгт караоке нь маш тохиромжтой цэнгээний хэлбэр болж хөгжсөөр ирсэн юм. Энэхүү гайхамшигтай үр дүнг үзүүлдэг хэв маягийг үндэслэж хөгжүүлснийх нь төлөө Дайсукег "Энхтайвны нэрэмжит Нобелийн шагнал"-аар шагнасан юм.

CD гарч ирснээр DVD тоглуулагчинд нэмэлт болгож гэрийн караоке үйлдвэрлэх нь ашигтай бизнесүүдийн нэг байсан. Караоке-ийн үйлдвэрлэл дэлхийд хурдацтай өсөж байгаа ба Японы дараагаар АНУ, Канад, барууны улсуудад караоке үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн. Сүүлийн үед Азийн улсууд ялангуяа Хятад, Солонгос, Филиппин-т караоке бизнес эрчимтэй хөгжсөөр байна.

1990-ээд оны эхэн үеэс манай улсад караоке хөгжиж эхэлсэн ба "Соёмбо" продакшн голлох үүргийг гүйцэтгэсэн. Одоо Монгол улсад "Соёмбо", "Sak karaoke", "Next" зэрэг студи продакшнууд үйл ажиллагаа явуулж байна.

"H-Studio" нь гэрийн хэрэглэгчдэд зориулсан караоке чиглдэлээр үйл ажиллагаа явуулдаг ба өнгөрсөн хугацаанд бага оврын караоке төхөөрөмж, компьютерийн караоке программ хангамж, интернэтэд суурилсан караоке үйлчилгээ зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж ирлээ.