Наранд наадсан буудай

Дуунд ургасан сэлэнгийн буудай
Дурдан торго шиг өгөөжтэй газар минь
Алтан алим шиг алганд минь бөмбөрөөд
Аадар бороо шиг шаагин асгарна

Наранд наадсан алтанхан буудай
Намраа дуулсан сэлэнгийн буудай
Өгөөж баян газрын хишиг
Өрмөн шаргал амин буудай минь

Нарны гэрэл шиг сэтгэл сүлээд
Насны амьдрал тэтгэсэн буудай
Наранд наадсан алтанхан буудай
Намраа дуулсан сэлэнгийн буудай

Газарт буусан тэнгэрийн одод
Гарт бүлээцсэн зөөлөн уураг минь
Аялгуу хөглөөд талдаа ургана
Атраа дуулаад олноо баясгана
Наранд наадсан алтанхан буудай
Намраа дуулсан сэлэнгийн буудай

Facebook Twitter Google Plus