Энхрий

Илчит наран шиг халуухан 
Эгшиг дуу шиг яруухан
Ээжийн бүүвэй шиг уяхан
Эрдэнийн чулуу шиг нандинхан
Энхрий энхрий чи минь 
Ээжийн бүүвэй шиг уяхан
Энхрийхэн энхрий чи минь 
Эрдэнийн чулуу шиг нандинхан
Шүүдрийн дусал шиг ариухан
Шүлгийн мөрүүд шиг эвлэгхэн
Шүхэр саран шиг гэгээхэн 
Шингэх наран шиг жаргалтайхан
Энхрий энхрий чи минь 
Шүхэр саран шиг гэгээхэн 
Энхрийхэн энхрий чи минь 
Шингэх наран шиг жаргалтайхан
Харзны ус шиг тунгалагхан 
Хайрын сарнай шиг ялдамхан 
Хатан сэмбэрүү шиг тансагхан
Ханашгүй жаргал шиг нандинхан
Энхрий энхрий чи минь 
Хатан сэмбэрүү шиг тансагхан
Энхрийхэн энхрий чи минь 
Ханашгүй жаргал шиг нандинхан
Энхрий энхрий чи минь 
Ээжийн бүүвэй шиг уяхан
Энхрийхэн энхрий чи минь 
Эрдэнийн чулуу шиг нандинхан
Эрдэнийн чулуу шиг нандинхан
Facebook Twitter Google Plus