Зүрхний наран

Бодолд минь гийсэн зүрхний наран
Хонгор хөөрхөн чамтай би учирлаа
Бодлын гүн дэх гуниг үргээж
Битүүхэн тэмүүлсээр чамдаа татагдлаа

Ай хө зүрхний наран мандлаа
Алаг зүрхэнд минь хайр дэлгэрлээ

Зүрхэнд минь гийсэн жаргалын наран
Зүйрлэмгүй сайхан чамтай би учирлаа
Сэтгэлийн гүн дэх уйтгар үргээж
Сэмрэн догдолсоор чамдаа би татагдлаа

Ай хө зүрхний наран мандлаа
Алаг зүрхэнд минь хайр дэлгэрлээ

Харцанд минь өртсөн итгэлийн наран
Хайр булаам чамтайгаа учирлаа даа
Санаа бодлоос минь ганцаар дурайж
Сэтгэл алдран чамдаа би татагдлаа

Ай хө зүрхний наран мандлаа
Алаг зүрхэнд минь хайр дэлгэрлээ
Ай хө зүрхний наран мандлаа
Алаг зүрхэнд минь хайр дэлгэрлээ

Facebook Twitter Google Plus