Цэцэгт нугын эрвээхэй

Унаган байгалийн бүтээл
Уянга дууны хүртээл
Дэгжин хээнцэр цэцэг
Дэвэн дэвэх эрвээхэй

Нуга дэнжээ чимээд
Нутгийн үзэмж нэмээд
Зуны гурван сардаа
Зугаатайхан амьдраг

Битгий түүнийг хөө хөөрхий минь айна аа
Битгий түүнийг үргээ хөгжилдөнхөн нисэг ээ

Салхин аясанд бүжсэн
Сарнай ганган цэцэг
Цэцэг цэцэгээ дамжсан
Цэнхэр эрээн эрвээхэй
Хөдөө хээрийг чимэг
Хөр үзэмж нэмээд
Дулаан зуны садаа
Дурааранхан амьдраг битгий түүнийг хөө хөөрхий минь айна аа
Битгий түүнийг үргээ хөөцөлдөнхөн яваг аа

Цэлгэр баян талын
Цэнхэр номин хөндийд
Цэнгэг жаргалтай нагацанд
Цэцэгт нугын эрвээхэй
Сэтгэл зүрхийг чимээд
Сэрэл хүслийг нэмээд
Таатай зуны сардаа
Тавтай сайхан амьдраг
Битгий түүнийг хөө хөөрхий минь айна аа
Битгий түүнийг үргээ хөөцөлдөнхөн дэвэг ээ дэвэг ээ

Facebook Twitter Google Plus