Орь залуу нас

Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа
Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад
Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар
Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд
Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа
Зун болж эрвээхэй наадан дэрвэлзээд
Зураг хуар шиг алаглан цэцэг дэлгэрэхээр
Орь залуу нас чимэг шиг хөдөөг гоёоод
Орчлон хорвоогийн цээжинд тодорно оо

Facebook Twitter Google Plus