Сэтгэлийн үг

Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Итгэл дvvрэн чиний минь мишээл
Хаана ч явсан нэг л яаруулж
Хангал зvрхийг минь догддуулна

Хайраараа чи намайг ивээнэ
Ханиараа би бахархана

Нэгэн vзvvрт хайрын дээдээрээ
Насан vvрд чамайгаа дээдэлж
Намайг гэсэн чиний сэтгэлийг
Найраг дуундаа магтан дуулья

Хайраараа чи намайг ивээнэ
Ханиараа би бахархана

Хайрын совин тавилангаар учирч
Ханийн жаргал эдлvvлсэн чамтайгаа
Хvслээр тэлсэн хvний орчлонд
Хоёр биенээ тvшин жаргая

Facebook Twitter Google Plus