Дуунд уярах хорвоо

Алтан гургалдай донгохгүй юм бол
Алаг дэлхий уянгаар дутна шүү дээ хө
Ардын дуугаа аялахгүй юм бол
Ард түмэн дуугаараа дутна шүү дээ хө

Дуул дуул бүгдээрээ дуул
Хөг аялгуу нийлсэн
Хөгжим шиг орчлонд
Өөр өөрийн өнгөөр эгшиглэнэ дээ хө

Уулын буга урамдахгүй бол
Уужим хорвоо уянгаар дутна шүү дээ хө
Уртын дуугаа дуулахгүй юм бол
Ухаант ард минь дуугаараа дутна шүү дээ хө

Хөхөө шувуу донгодохгүй юм бол
Хөвчин дэлхий уянгаар дутна шүү дээ хө
Намайг дуугаа дуулахгүй юм бол
Насны хань минь хайраар дутна шүү дээ хө
Facebook Twitter Google Plus