Ай миний жолооч аав минь
	Ган хүлгийн
	жолоо залаад
	Газрын холыг
	туулж л явсан даа
	Гараг эрхэсийн
	чигийг дагаад
	Саргүй шөнөөр
	дуулж л явсан даа
	Ай миний
	жолооч аав минь
	Амьдралыг минь
	жолоодож байж дээ
	Төмөр хүлгийн
	дөрөө жийгээд
	Түмэн бээрийг
	туулж л явсан даа
	Тэнгэрийн мөнгөн
	сартай ханьсаад
	Аяны замдаа
	дуулж л явсан даа
	Ай миний
	жолооч аав минь
	Амьдралыг минь
	жолоодож байж дээ
	Уулс уулсын
	давааг элээгээд
	Ус мөрнийг
	туулж л явсан даа
	Уртын дууны
	шуранхай хадаагаад
	Улс орноо
	тээж л явсан даа
	Ай миний
	жолооч аав минь
	Амьдралыг минь
	жолоодож байж дээ
	Ай миний
	жолооч аав минь
	Амьдралыг минь
	жолоодож байж дээ
	Амьдралыг минь
	жолоодож байж дээ
						 
          