Хилчин тагнуулчдын дуулал

Амьсгалаа хүртэл
дотогшоо залгисан
Амьдрал үнэнээ
зүрхэндээ нуучихсан
Агуу үйл бүтээчхээд
аниргүй оршдог
Амь халуун эх оронч
хилчин тагнуулчид
Тэд ийм л тавилантай
Тэдний гавьяаг
Нулимсыг нь арчсан
нутгийн салхи л шивнэнэ
Нугарч үзээгүй
хатан зүрх нь л мэднэ
Алсыг ширтсэн холч
харааны үзүүр хэлнэ
Алтан хилийн торгон зааг
сүлдэт багана л гэрчилнэ
Тэдний түүх 
түмэнд үлдэггүй
Тэмцэл ялалт нь 
туг шиг намирдаггүй
Гавьяа шагналаар 
магтан дуулуулдаггүй
Ганцхан өргөсөн 
тангараг дор 
туулаад дуусдаг
Тэд ийм л тавилантай
Тэдний гавьяаг
Нулимсыг нь арчсан
нутгийн салхи л шивнэнэ
Нугарч үзээгүй
хатан зүрх нь л мэднэ
Алсыг ширтсэн холч
харааны үзүүр хэлнэ
Алтан хилийн торгон зааг
сүлдэт багана л гэрчилнэ
Хувь заяагаа 
ханиасаа ч нуучихсан
Хувиршгүй үнэнээ 
өөрөөсөө ч алсруулсан
Мөндөр шиг салхи шиг 
шуураад л шиврээд
Монголын хилийн далд 
фронт хилчин тагнуулчид
Тэд ийм л тавилантай
Тэдний гавьяаг
Нулимсыг нь арчсан
нутгийн салхи л шивнэнэ
Нугарч үзээгүй
хатан зүрх нь л мэднэ
Алсыг ширтсэн холч
харааны үзүүр хэлнэ
Алтан хилийн торгон зааг
сүлдэт багана л гэрчилнэ
Тэд ийм л тавилантай
Тэдний гавьяаг
Нулимсыг нь арчсан
нутгийн салхи л шивнэнэ
Нугарч үзээгүй
хатан зүрх нь л мэднэ
Алсыг ширтсэн холч
харааны үзүүр хэлнэ
Алтан хилийн торгон зааг
сүлдэт багана л гэрчилнэ
Алтан хилийн торгон зааг
сүлдэт багана л гэрчилнэ
Facebook Twitter Google Plus