Үүрд хамтдаа

Зүүдний алсаас
наадах найз минь
Зүйрлэх ижилгүй ариухан
үерхэл минь
Унаж босохын цагт
үнэнч миний л дэргэд
Урмын үгээр тэтгэсэн
анд минь ээ
Сэтгэлийн алсаас
дуурсах найз минь
Сэвгүй нандин цагаахан
нөхөрлөл минь
Хагацал учралын цагт
үнэнч миний л дэргэд
Хатууг зөөллөж аргадсан
анд минь ээ
Он цагийн уртад
тэр л хэвээрээ
Орь залуу хүсэл
гэгээн мөрөөдлөөрөө
Бид үүрд хамтдаа
бид үргэлж цугтаа
Андын үнэнч
тангарагаа мартахгүй ээ
 Хүслийн алсаас
хөглөх найз минь
Хүмүүн заяаны
халуухан итгэл минь
Уйлж дуулахын цагт
үнэнч миний л дэргэд
Урваж зүрхлэхгүй
үүрдийн найз минь ээ
Он цагийн уртад
тэр л хэвээрээ
Орь залуу хүсэл
гэгээн мөрөөдлөөрөө
Бид үүрд хамтдаа
бид үргэлж цугтаа
Андын үнэнч
тангарагаа мартахгүй ээ
Он цагийн уртад
тэр л хэвээрээ
Орь залуу хүсэл
гэгээн мөрөөдлөөрөө
Бид үүрд хамтдаа
бид үргэлж цугтаа
Андын үнэнч
тангарагаа мартахгүй ээ
Бид үүрд хамтдаа
бид үргэлж цугтаа
Андын үнэнч
тангарагаа мартахгүй ээ
Өө өө өө мартахгүй ээ
 
Facebook Twitter Google Plus