Нутгийн хийморь

Цагаан овоот ууландаа
Цагийн цадигаа хадгалсан
Цайлган түмний сэтгэлээ
Цайны дээжиндээ цацалсан
 
Хатан Туулын харгиандаа
Хайртай бүхнээ тольдсон
Хун тайжийн найргаас
Хуй салхиараа бийрлэсэн
 
Тосон Заамарын минь хийморь
Насан туршийн минь заяа даа
Тосон Заамарын минь хийморь
Насан туршийн минь заяа даа
 
Ангир шаргал дэлхийдээ
Шижир эрдэнэсээ нандигнасан
Ажилсаг жавхаат түмнээрээ
Шинэ эринийг бүтээсэн
 
Тосон Заамарын минь хийморь
Насан туршийн минь заяа даа
Тосон Заамарын минь хийморь
Насан туршийн минь заяа даа
Тосон Заамарын минь хийморь
Насан туршийн минь заяа даа
Насан туршийн минь заяа даа
 
Facebook Twitter Google Plus