Үүлэн цэнхэр хангай

Үүл гижигдэм найгах
Арын номин шугуй
Үрэл бурман жимс нь
Атганд унадаг хангай
Өглөө дуулсан
дуу минь
Өдөржин хургадаг
шугуй
Нөмгөн цагаан
манан
Нөмөрт нь хорогддог
хангай
Зэрлэг халиун
буга нь ээ
Мөчрийг нь хөнддөггүй
шугуй
Зүс нь цоохор
янзага нь
Сөгдөж төрдөг хангай
Хотлын мэлмийд
үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай
Үүлэн цэнхэр хангай
 
 
 
Facebook Twitter Google Plus