To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хөөрхөн хүүхэн болжуу би

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би
Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд
Дурлалын дуу аялан гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би

Өргөн хангайн согоорхуу хөөрхөн хүүхэн болж уу би
Үймж тоглож явсан багын зан минь орхигдоод
Үе тэнгийн залуус үг хаялаад байх чинь
Өргөн хангайн согоорхуу сайхан хүүхэн болж уу би

Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй болж уу би
Хархан нүдтэй залуугийн дөлгөөн харцанд ээргэдээд
Хацрын өнгө хувьсхийн булцайгаад байх чинь
Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй болж уу би

Хацрын өнгө хувьсхийн булцайгаад байх чинь
Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй болж уу би
Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй
Хангал бүсгүй болж уу би

Facebook Twitter Google Plus