To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дөрвөн улирал хоёр амраг

Хөвөн зөөлөн цасан ширхэг

Хацар дээр чинь буулаа хайрт минь

Хүйтэн цасан хайрав уу гэтэл

Хайлан урслаа хонгор минь

Хасын даль шиг хөмсгөн дээр чинь

Цасан ширхэг буух гэж байсан юм

Хайртай чиний наран сэтгэлд

Хайлаа биз ээ хонгор минь

Хайлаа биз ээ хонгор минь

Харсаар суутал гал зул цэцэг

Хажуу дэргэд ургалаа хайрт минь

Ханьхан чамдаа барья уу гэтэл

Хайран байлаа хонгор минь

Үндэс мөчир нэгэн амьтай

Үеийн биднээс ялгаа нь үгүй

Ааваас ээжээс өвлөж төрсөн

Аашийн сайхан хонгор минь

Аашийн сайхан хонгор минь

Эрээн цэцгээ мартсан эрвээхэй

Эрхэлж чам дээр суулаа хайрт минь

Энхрий чамдаа хэлье үү гэтэл

Эргээд нислээ хонгор минь

Халиун ягаан цэцгийн тоосыг

Хонгор чамд минь авчраа байлгүй

Намуун байгалийг бидэнд үлдээж

Наадан одлоо хонгор минь

Наадан одлоо хонгор минь

Мөнхийн дулаан орныг зориод

Хунгийн цуваа буцлаа хайрт минь

Сүүдэр унах алтан тал дээр

Шүүдэр буулаа хонгор минь

Сүргээс үлдсэн сүүлчийн хунгийн

Мөнгөн даль дээр буусан юм хайрт минь

Эсэн дэлхийн жамыг дагаад

Эргээд ирнэ ээ хонгор минь

Эргээд ирнэ ээ хонгор минь

Facebook Twitter Google Plus