Сүүлчийн найраглал

Хайрт минь нэрийг чинь салхи хийсгээ юу
Харь нутагт надад очих зам үгүй
Тэртээх алсаас чи минь намайг олж харъя гэвэл
Олж харахгүй намайг, олж харахгүй намайг,
Найз минь баяртай
Тэнгис далайн хязгааргүйн
Орчлонд цаг намайг нааш цааш нь шидлэнэ
Нэг эргээс нөгөө эрэг рүү би хөвөн дахин
Чамтай уулзахгүй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс тэртээ
Холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ
Хайрт минь хараарай, хайрт минь ажаарай
Би чамаас холдож явсанаас хойш юу үлдсэнийг олж хараарай
Чи амьдралынхаа сүүлийн мөчид дурсамжаа эргэн санаарай
Хоосролгүй харамсалгүй цагийн зайг чи минь туулан мэдрээрэй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс тэртээ
Холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд миний хайрын мэндийг хүргэнэ ээ
Энэ бол зүүд биш, энэ бол зүүд биш
Энэ бол миний хамгийн нандин чин зүрхний үнэн билээ
Чи амьдралынхаа сүүлийн мөчид дурсамжаа эргэн санаарай
Хайрт минь хараарай, хайрт минь ажаарай
Би чамаас холдож явсанаас хойш юу үлдсэнийг олж хараарай
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд миний хайрын мэндийг хүргэнэ ээ
Энэ миний хайр юм шүү
 
Facebook Twitter Google Plus